Гийчид нь..,

Wednesday, December 22, 2010

Ямар.....

Ямар жаргалтай нүд вэ

Яг чинийх шиг нүдээр хорвоог нэг харахсан

Яалаа ч гэсэн гунидаггүй

Цовоо нүдтэй байхсан

Учрал бүхэн минь надаас

Чинийх шиг нүдийг хүсдэг ч

Угаасаан би хүмүүст

Таалагдах гэж амьдардаггүй

Уур бухимдал төрлөө ч

Уйтгар гунигт автлаа ч

Бусдад мэдэгдэхгүй гэж

Буруулж нүдээ нуудаггүй

Жаргалтай сайхан үед ч

Жавхаалаг байдаггүй нүд минь

Чинийх шиг байхаас өнгөрсөн ч

Чичсэн ч гэсэн дальдрахгүй ээ.

Үзэн ядаж байна

Ү зэн ядаж байна

Улцан шар нарыг

Бас амьдралыг...

Үххээс минь өмнө үхчихсэн

Бодол санаагаа

Уртхан санаа алдвал л

Уужирдаг зүрх сэтгэлээ

Урдаас минь алхах

Огт танихгүй хүмүүсийг

Үзэн ядаж байна

Харахыг хүсэхгүй байна

Хуурамч инээмсэглэдэг сарыг

Бас өглөөг

Хүсэх тусам хясдаг

Хоосон ертөнцийг

Нулимсыг минь үзэж байж л

Намайг ойлгодог хүмүүсийг

Хэзээ ч надад ирэхгүй

Хиймэл дурлалыг

Харахыг хүсэхгүй байна.

Тэр сарны доор

Тэр сарны доор

Амьдрал байна лээ

Амьдралтай цуг мөнгө байна лээ

Мөнгө нь нүгэл дээр тогтоно лээ

Нүглийг нь хүмүүс үүрч байна лээ

Тэр сарны доор

Хайр байна лээ

Хажууд нь нулимс байна лээ

Харахаас ч өрөвдмөөр хагацал байна лээ

Хайртай хосууд уйлж байна лээ

Тэр сарны доор

Зовлон байна лээ

Зовлонгийн хажууд жаргал байна лээ

Зовлон жаргал хоёулаа нулимстай атлаа

Золгож байна лээ

Тэр сарны доор....

Тэр сарны доор

Нүд байна лээ

Нүдэн дээр гуниг байна лээ

Сормуус бас байна лээ

Сормуус нь хуурай байна лээ

Тэр сарны доор...

Час улаан учрал

Өөртэй чинь зөрсөн агшинг

Өнгөөр зүйрлэвэл улаан

Нэг тийм дулаахан мэдрэмж төрөөд

Нэлэнхүйдээ бие минь чичрэн даардаг

Цүнх шүргэлцэхэд зүрх хүчтэй цохилж

Цээжнээсээ гарах гэж адган тэмүүлдэг

Үггүй зөрөхөд чинь галзуурах мэт

Үймэрсэн бодолдоо тарчлан зовдог

Чамтай зөрөх агшин

Час улаан болохоор л

Чи намайг харалгүй

Цагаан учрал руу л тэмүүлдэг байх

Хэзээ нэгэн цагт

Хэзээ нэгэн цагт

Чи зүрх, би тархи болж

Хэн нэгний дотор

Биесээ түшин оршино

Зүрх нь тархиндаа захирагддаг

Тархи нь зүрхээ ноёлдог

Тийм амьдралаар

Чи бидэн амьдрана

Харанхуйгаас халиран мохоход чинь

Би чамайг зоригжуулж

Хайраар дутаж шаналхад минь

Чи надад зориулж хэн нэгнийг хайна.

Чиний угаас гарсан үгс

Намайг зовоон тарчлааж

Миний ухаангүй үйлдлээс болж

Чи өвдөн зовно

Тархи нь зүрхээ дагадаг

Зүрх нь тархиа чагнадаг

Тийм амьдралаар

Чи бидэн амьдарна